ArcGIS · Цооногийн зүсэлт

Талбайн цооногуудын зүсэлт ба бүрэн тайлан — хэдхэн секундэд

ArcGIS-ийн бэлэн хэрэгслээр цооногийн дугаартай зүсэлт, штамптай тайлан гаргах боломжгүй байсан. RegaPro-гийн зүсэлтийн хуудас ArcGIS Online дахь цооног, литологийн өгөгдлөөс таны татсан шугамын дагуух геологийн зүсэлтийг автоматаар зурж, PDF, Word, Excel, AutoCAD зэрэг 7 төрлийн файлаар тайлан гаргана.

Газрын гадаргыг зүссэн геологийн зүсэлт, цооногууд ба давхаргуудын 3D дүрслэл

Ажлын урсгал

Шугамаас тайлан хүртэл 5 алхам

  1. 01

    Товч дарах

    ArcGIS апп дээрх «Зүсэлт хийх» товчоор тухайн төслийн зүсэлтийн хуудас нээгдэнэ.

  2. 02

    Шугам татах

    Газрын зураг дээр 2 ба түүнээс олон цэг тавьж зүсэлтийн шугамаа татна. Буферийн өргөнийг сонгоно.

  3. 03

    Зүсэлт гарах

    Буферт орсон цооногууд шугам дээр буулгагдаж, дугаар, литологи, газрын гадаргын профайлтай зүсэлт автоматаар зурагдана.

  4. 04

    Штамп бөглөх

    Байгууллага, төсөл, зурсан, хянасан хүний мэдээлэл, цаасны хэмжээ, масштабаа сонгоно. Мэдээлэл дараагийн удаа хадгалагдана.

  5. 05

    Тайлан татах

    PDF, Word, Excel, PNG, SVG, DXF, CSV-ээс сонгоод нэг товчоор тайлангаа татна.

Бодит өгөгдөл дээрх жишээ

Гидрогеологийн өрөмдлөгийн төслийн 7 цооногоор татсан 4.12 км урт зүсэлт ба түүний тайлан.

7
цооног
4.12
км зүсэлт
784.7
м өрөмдлөг
7
файлын төрөл

Зүсэлтийн хуудас

Газрын зураг дээрх зүсэлтийн шугам, доор нь цооногийн дугаар, литологитой зүсэлт

A3 тайлангийн хуудас

Штамп, масштаб, байршлын зураг, литологийн тайлбартай A3 тайлан

Тайлан татах цонх

Файлын төрөл, цаасны хэмжээ, масштаб, штампын мэдээлэл сонгох цонх

ArcGIS дангаараа ба RegaPro

ШаардлагаArcGIS дангаарааRegaPro-той
Цооногийн дугаарХарагдахгүйБагана бүрийн дээр
Штамп, масштаб, сумБайхгүйАвтоматаар
Татах файлЗөвхөн CSV7 төрөл
Тайлан бэлдэхГараар1–13 секунд

Өгөгдөл ArcGIS Online дээрээ хаалттай хэвээр. Тооцоолол хэрэглэгчийн хөтөч дээр хийгдэнэ.

Видео

Зүсэлт хийхээс тайлан татах хүртэл

Бодит төслийн өгөгдөл дээр бичсэн дэлгэцийн бичлэг, монгол, англи хэлний танилцуулга.

Дэлгэцийн бичлэг — бүтэн ажлын урсгал
Рийл — монгол хэлээр
Рийл — англи хэлээр

Тайланд юу ордог вэ?

Геологийн зурагт шаардлагатай бүх элемент автоматаар нэмэгдэнэ

ШтампA3 · A4

Байгууллага, төсөл, зургийн нэр, дугаар, зурсан, хянасан хүн, огноо, лого.

Масштаб ба сум1:15 000

Хэвтээ, босоо масштаб (босоо өсгөлттэй), масштабын шугам, хойд зүгийн сум.

Байршлын зурагWGS 84 · UTM

Хиймэл дагуулын зураг дээр зүсэлтийн шугам, буфер, цооногууд, A–A′ цэгүүд.

ХүснэгтүүдExcel

Ерөнхий мэдээлэл, цооногийн жагсаалт, литологийн нэгтгэл, интервал бүрийн дэлгэрэнгүй.

Таны авах үр дүн

  • PDF — штамптай зураг, бүх хүснэгт
  • Word — засварлах боломжтой тайлан
  • Excel — бүх өгөгдөл, 6 хүснэгт
  • PNG, SVG — зураг ба вектор
  • DXF — AutoCAD, бодит 1:1 координат
  • CSV — интервалын түүхий өгөгдөл

Цооногийн зүсэлтээ автоматжуулах уу?

Танай ArcGIS Online дахь цооног, литологийн давхаргад холбож, зүсэлтийн хуудсыг тохируулж өгнө. Өгөгдөл тань ArcGIS дээрээ хаалттай хэвээр үлдэнэ.

Холбоо барих