Гамма (GR)API
Чулуулгийн байгалийн цацраг. Шаварлаг давхаргад өндөр, нүүрс ба цэвэр элсэнд бага.
Цооногийн геофизик · Каротаж
Өөр өөр бүтэц, нэгжтэй LAS файлуудыг гараар цэгцлэхэд хэдэн өдөр зарцуулдаг. RegaPro энэ ажлыг автоматжуулж, гамма, нягт, эсэргүүцэл, диаметрийн муруйгаас нүүрсний давхаргыг ялгаж, нэг мэдээллийн санд нэгтгэнэ.
Ажлын урсгал
LAS 1.2 / 2.0, CSV, Excel файлуудыг олноор нь автоматаар уншина.
Муруйн нэр (GAMMA → GR, DEN(SS) → RHOB), нэгж (фут → метр, инч → мм), хоосон утга (−999.25), гүний алхмыг нэг стандартад оруулна.
Физикийн боломжит хязгаараас гарсан утга, багажийн дээд хязгаарт хүрсэн хэсэг, хананы нуралт, тасархай интервалыг өөрөө илрүүлж тэмдэглэнэ.
Гамма, нягт, эсэргүүцлийн босго утгаар нүүрсний давхаргын дээд, доод зааг, зузааныг автоматаар ялгана.
Үр дүн ArcGIS-ийн мэдээллийн сан, dashboard, 3D цооногийн дүрслэлд шууд орж, цооногуудыг хооронд нь харьцуулна.
Нүүрсний хайгуулын төслийн 3 цооногийн LAS файлыг автоматаар боловсруулсан үр дүн.
| Цооног | Дээд, м | Доод, м | Зузаан, м | Нягт, г/см³ |
|---|---|---|---|---|
| A | 3.41 | 4.24 | 0.83 | 1.16 |
| A | 27.98 | 33.28 | 5.30 | 1.31 |
| B | 6.04 | 7.07 | 1.03 | 1.09 |
| B | 37.46 | 41.97 | 4.51 | 1.18 |
Босго: нягт < 1.8 г/см³ ба гамма < 70 API, зузаан ≥ 0.3 м
Утгын 94% нь 1.0–3.0 г/см³ хязгаараас гарсан (2.80–6.72 г/см³). Систем энэ муруйг тайлалд оруулалгүй тэмдэглэж, калибровкийг шалгахыг санал болгосон.
Цооногийн дугаар, байршил, захиалагчийн нэрийг нууцалсан. Гүнийг фут-ээс метр рүү хөрвүүлсэн.
Видео
Нүүрсний хайгуулд хамгийн түгээмэл ашиглагддаг каротажийн 4 муруй
Чулуулгийн байгалийн цацраг. Шаварлаг давхаргад өндөр, нүүрс ба цэвэр элсэнд бага.
Нүүрсийг ялгах гол муруй: нүүрс ихэвчлэн 1.8 г/см³-ээс бага, хүрээлэх чулуулаг 2.0–2.6.
Цахилгаан эсэргүүцэл. Нүүрс ихэвчлэн шаварлаг давхаргаас өндөр эсэргүүцэлтэй. Хэмжилтэд цооног шингэнээр дүүрсэн байх шаардлагатай.
Цооногийн бодит диаметр. Хананы нуралтыг илрүүлж, бусад муруйн найдвартай байдлыг шалгана.
LAS файлуудаа илгээгээд, танай төсөлд тохирох боловсруулалтын талаар зөвлөгөө аваарай.