Геологийн цахим лог

Цооногийн геологийн лог — цаасгүй, нэг стандартаар

Литологи, бүтэц, хувирал, эрдэсжилт, дээж, зургийг Survey123 маягтаар хээр дээр шууд бүртгэнэ. Мэдээлэл автомат шалгалт давж, нэгдсэн санд хадгалагдаад лог, 3D дүрслэл, тайланд шууд ашиглагдана.

Геологичид керний хайрцаг дээр таблетаар лог хийж байгаа зураг

Боломжууд

Юу багтдаг вэ?

Литологи, стратиграфи

Интервал бүрийн чулуулгийн төрөл, өнгө, ширхэглэл, давхаргыг кодын жагсаалтаас сонгож бүртгэнэ.

Бүтэц, хувирал, эрдэсжилт

Хагарал, судал, хувирлын төрөл ба эрчим, эрдэсжилтийн хувийг нэг маягтад.

Керн ба хайрцгийн зураг

Зураг гүнтэйгээ холбогдож, интервал сонгоход тухайн хэсгийн зураг гарч ирнэ.

Дээжийн интервал

Дээжийн дугаар, интервал, төрлийг логтой хамт бүртгэж, QR шошготой холбоно.

Автомат шалгалт

Гүний давхцал, цоорхой, буруу дараалал, бөглөөгүй талбарыг бүртгэх үед нь илрүүлнэ.

Офлайн ажиллагаа

Таблет, гар утсаар сүлжээгүй газар бүртгээд, холбогдмогц синк хийнэ.

Ажлын урсгал

Хэрхэн ажилладаг вэ?

  1. 01

    Маягт тохируулах

    Танай лог хийх загвар, кодын жагсаалтаар Survey123 маягт бэлдэнэ.

  2. 02

    Хээрт бүртгэх

    Геологич интервал бүрийг таблет дээр бүртгэж, зураг авна.

  3. 03

    Шалгах, хадгалах

    Шалгалт давсан мэдээлэл ArcGIS Online-ийн нэгдсэн санд орно.

  4. 04

    Ашиглах

    Стрип лог, 3D цооног, dashboard, Excel, PDF тайланд шууд ашиглана.

Жишээ

Маягтаас лог хүртэл

Хээрт бөглөсөн интервал шууд логт

Таблет дээр бөглөсөн интервал бүр литологийн баганад тэр даруй нэмэгдэнэ.

Геологийн лог · DH-01
12.0
14.5
SS · Элсэн чулуу ▾
Цайвар саарал
Дунд
Сул шохойжилт
+
Шалгалт амжилттай: давхцал, цоорхой алга
Илгээх
DH-01 · литологийн багана0510152025303540OB0.0SLT3.5MS9.0SS12.0CO14.5SS17.0SLT24.0CO28.5MS31.0CG36.040.0← маягтаас
  • OB Хөрс, сэвсгэр хурдас
  • SLT Алевролит
  • MS Аргиллит
  • SS Элсэн чулуу
  • CO Нүүрс
  • CG Конгломерат

Жишээг зохиомол өгөгдлөөр харуулав.