Ээлжийн тайлан
Өрөмдлөг, дээжлэлтийн ээлжийн тайланг Survey123-аас PDF-ээр автоматаар гаргана.
Автоматжуулалт
ArcGIS Notebook (Python), Excel, SharePoint, OneDrive-ийг хооронд нь холбож тайлан бэлтгэх, мэдээлэл шилжүүлэх, шалгах ажлыг автоматжуулна. Гараар хуулах, дахин шивэхэд гардаг алдаа арилна.
Боломжууд
Өрөмдлөг, дээжлэлтийн ээлжийн тайланг Survey123-аас PDF-ээр автоматаар гаргана.
Лабораторийн Excel үр дүнг мэдээллийн сан руу тогтмол синк хийнэ.
Туршилтын зургийг OneDrive-аас холбогдох бичлэгт нь автоматаар хавсаргана.
Дээжийн тээврийн АКТ (Word), QR хуудас (PDF)-ыг бүртгэлээс шууд бэлтгэнэ.
Туршилтын ачааллын хурд, хамгийн их бат бэхийг стандарттай тулгаж шалгах программ.
Лабораторийн туршилтын үр дүнгийн PDF тайланг загвараар автоматаар бэлтгэнэ.
Ажлын урсгал
Гараар хийдэг, давтагддаг алхмуудыг тодорхойлно.
Python, ArcGIS Notebook-оор өгөгдлийг уншиж, шалгаж, хөрвүүлнэ.
Тогтсон цагт эсвэл товч дарахад ажиллана.
Заавар, сургалттай хамт танай багт хүлээлгэн өгнө.
Жишээ
Эх сурвалжаас өгөгдлийг уншиж, шалгаад тайлан, баримт бичиг, dashboard-ыг нэг дор шинэчилнэ.
⏱ Өдөр бүр 07:00 эсвэл товч дарахад
[07:00:02] Лабораторийн Excel уншив — 38 мөр шинэ [07:00:09] Шалгалт: 2 мөрөнд дээжийн дугаар олдсонгүй → тэмдэглэв [07:00:15] 112 зураг холбогдох бичлэгт хавсаргав [07:00:21] Ээлжийн тайлан: 2 PDF бэлэн
Жишээг зохиомол өгөгдлөөр харуулав.
Бидэнтэй холбогдоорой. Танай ажлын урсгалыг судалж, тохирох шийдлийг санал болгоно.